2025 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
( Эрэгтэй )
Тэмцээний зорилго:
Бильярдын спортын нэгэн төрөл болох Хэйбол Пүүл бильярдын спортыг мэргэжлийн түвшинд системтэй хөгжүүлж, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцож Монгол улсынхаа нэрийг дэлхийн түвшинд гаргах шилдэг тамирчдыг тодруулахад оршино.
Зохион байгуулагч:
Монголын Хэйбол Пүүл Бильярдын Холбоо (МХПБХ)
Тэмцээний ивээн тэтгэгч:
Ерөнхий ивээн тэтгэгч:
Монжоё бильярд клуб
Ивээн тэтгэгч:
Метро Пүүл клуб
Элит бильярд клуб
Дэмжин ажиллагч:
Liber win billiard cloth
Taom chalk
Fury cue
Banen cue
CPBA billiard cloth
Tengbo billiard table
Ari fashion
Moori tip
Мэдээллийн ивээн тэтгэгч:
МҮОНРТ-ийн MNB SPORT суваг (2025.06.17-ны өдөр шууд дамжуулна)
Тэмцээн явагдах газар, хугацаа:
Монжоё бильярд клуб – 2025 оны 06 сарын 14-17 өдөр 10:00 цагт
Тэмцээний сугалаа: 2025 оны 06 сарын 13-ны өдөр 18:00 цагт Монголын хэйбол пүүл бильярдын холбоо фэйсбүүк хуудсаар шууд LIVE-аар явагдана.
Тэмцээн явагдах журам:
Тэмцээн Дэлхийн пүүл бильярдын холбооноос (World pool associasion)батлан гаргасан дүрмээр явагдана. (Гурвалжингаар өрнө, хагалалтыг хожсон тамирчин гүйцэтгэнэ.) Ширээ- JOY брэнд (Q8 table , Q7 table) Бөмбөг- Aramit A-class balls
Тоглолт:
1-р үе
Тамирчид сугалаагаар хэсгүүдэд хуваарилагдана. Нэг хэсгээс 2 тамирчин гарна. Дарааллан 3 хожил авсан тамирчид хэсгээс 1-р байраар шалгаран гарна. 1 хожигдож 4 хожсон тамирчин хэсгээс 2-р байраар шалгаран гарна. 2 хожигдсон тамирчин хасагдана. Хэсэг дотор тамирчид хоорондоо түрүүлж 7 хожлоор 80 минут тоглоно.
2-р үе
1-р үеэс шалгарсан тамирчид сугалаа сугалаж хасагдах системээр 16-н тамирчин үлдэх хүртэл тоглоно. Түрүүлж 9 хожлоор цагийн хязгааргүй тоглоно.
3-р үе
МХПБХ болон МПБХ-ны нэгтгэсэн чансааны эхний 16-н тамирчин болон 2-р үеэс шалгарсан 16-н тамирчид сугалаагаар хэсгүүдэд хуваарилагдана. Тоглолт бүрийн өмнө сугалаа сугалана. 2 хожигдсон тамирчин хасагдана. Түрүүлж 9 хожлоор цагийн хязгааргүй тоглоно.
Тэмцээнд оролцох бүх тамирчдын мөрдөх ерөнхий журам:
Тамирчид их спортын ёс зүйг чандлан баримталж бусад тамирчид, үзэгч, дэмжигч, шүүгчдийг хүндэтгэн тэмцээнд шударгаар өрсөлдөнө.
Тэмцээн холбооноос гаргасан хувиараар явагдах бөгөөд тамирчид тоглолтын хуваарьт заасан цагийн дагуу ирж тэмцээнд оролцоно.
Тоглох тамирчны нэрийг зарласнаас хойш 10 минут хүлээх бөгөөд ирээгүй тохиолдолд тухайн тоглолтын хожлыг эсрэг тамирчинд өгнө.
Тоглолтын турш хожсон тамирчин хагалалтыг гүйтэтгэнэ. Тамирчин ээлжит хагалалтаа гүйцэтгэхдээ алдаа гаргасан тохиолдолд эсрэг тамирчин хагалалтыг гүйцэтгэх эрхийг шийднэ.
Тамирчид тоглолтын дундуур хамтдаа 7 тоглолтын дараа завсарлага авах эрхтэй. Завсарлагааны хугацаа 5 минут байна. Хугацаа хоцорсон тамирчин 1 хожлоор торгуулна.
Маргаантай асуудлыг ерөнхий шүүгчид дараагийн цохилт хийхээс өмнө гаргах эрхтэй. Хэрэв дараагийн цохилт хийхээс өмнө гомдол гаргаагүй бол хэрэгсэхгүй тоглолтыг шууд үргэлжүүлнэ. Тоглолтын үеэр шүүгчтэй маргах, зүй бус үйлдэл гаргахыг хориглох ба ерөнхий шүүгч тэмцээнээс хөөх бүрэн эрхтэй.
Тэмцээний үеэр болон тэмцээнд оролцсон тамирчид тэмцээний шигшээ тоглолт дуустал согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хатуу хориглоно. Хэрэглэсэн тохиолдолд тэмцээнээс хасч, цаашид МХПБХ-оос зохиогдох тэмцээнд оролцох эрхийг 2 жилээр хасна.
Тамирчдын хувцаслалт:
Бүх тамирчид хувцасны зааварчилгааг дагаж мөрдөнө.
Хар болон цагаан өнгийн сорочкан цамц, хантааз, брюкэн өмд, хар ботинка өмсөнө. Жинсэн өмд, спорт хувцас, пүүз, өөр өнгийн сорочкан цамц өмсөхийг хориглоно.
Хантаазны энгэрийн зүүн талд Төрийн далбаа, баруун талд Холбооны лого болон Ерөнхий ивээн тэтгэгчийн логог байрлуулна. Бусад газар клубын лого болон бусад ивээн тэтгэгчийн логог байрлуулахыг зөвшөөрнө.
Тэмцээний бүртгэл:
2025 оны 06-р сарын 12-ний өдрийн 22:00 цагт бүртгэл хаагдана.
Бүртгэл: www.heyball.mn
Бүртгэлийн хураамж: 120.000₮
(Жич: Бүртгүүлээд ямар нэгэн шалтгаанаар тэмцээнд орох боломжгүй болсон тохиолдолд хураамжийг буцаан олгохдоо 50% суутгаж олгоно)
Тэмцээний шагнал:
Есдүгээр байр 150.000₮ Өргөмжлөл (8 тамирчин)
Тавдугаар байр 300.000₮ Өргөмжлөл (4 тамирчин)
Гуравдугаар байр 1.000.000₮ Хүрэл медаль, Өргөмжлөл (2 тамирчин)
Дэд байр 2.500.000₮ Мөнгөн медаль, Өргөмжлөл
Тэргүүн байр 1 6.000.000₮ Улсын аварга цом, Алтан медаль, Өргөмжлөл
(Жич: Мөн тухайн тамирчдад олгогдох мөнгөн шагналаас 20% суутгагдах болно)