U-19 эрэгтэй бүртгэл

61,000 

Бильярдын спортын нэгэн төрөл болох Хэйбол Пүүл бильярдын  спортыг мэргэжлийн түвшинд системтэй хөгжүүлж, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцож Монгол улсынхаа нэрийг дэлхийн түвшинд гаргах шилдэг тамирчдыг тодруулахад оршино.

Бүртгэл хаагдсан.

2026 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

( U-19 эрэгтэй )

Тэмцээний зорилго:

Бильярдын спортын нэгэн төрөл болох Хэйбол Пүүл бильярдын  спортыг мэргэжлийн түвшинд системтэй хөгжүүлж, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцож Монгол улсынхаа нэрийг дэлхийн түвшинд гаргах шилдэг тамирчдыг тодруулахад оршино.

Зохион байгуулагч:

Монголын Хэйбол Пүүл Бильярдын Холбоо (МХПБХ)

Тэмцээний ивээн тэтгэгч:

Ерөнхий ивээн тэтгэгч:

“Төсг ургац” ХХК

Монжоё бильярд клуб

Ивээн тэтгэгч:

Эрхэт мдл ХХК

Метро Пүүл клуб

Элит бильярд клуб

Дэмжин ажиллагч:

CPBA billiard cloth

Мэдээллийн ивээн тэтгэгч:

МҮОНРТ-ийн MNB SPORT суваг (2025 оны 03 сарын 09-ны өдөр шууд дамжуулна)

Тэмцээн явагдах газар, хугацаа:

Монжоё бильярд клуб – 2026 оны 03 сарын 05-аас 2026 оны 03 сарын 09 өдөр 10:00 цагт

Тэмцээний сугалаа: 2026 оны 02 сарын 26-ны өдөр 20:00 цагт Монголын хэйбол пүүл бильярдын холбоо фэйсбүүк хуудсаар шууд LIVE-аар явагдана.

Тэмцээн явагдах журам:

Тэмцээн Дэлхийн пүүл бильярдын холбооноос (World pool associasion)батлан гаргасан дүрмээр явагдана. (Гурвалжингаар өрнө, хагалалтыг хожсон тамирчин гүйцэтгэнэ.) Ширээ- JOY брэнд (Q8 table , Q7 table) Бөмбөг- Aramit A-class balls

Тоглолт:

1-р үе

Тамирчид сугалаагаар хэсгүүдэд хуваарилагдана. Нэг хэсгээс 2 тамирчин гарна. Дарааллан 3 хожил авсан тамирчид хэсгээс 1-р байраар шалгаран гарна. 1 хожигдож 4 хожсон тамирчин хэсгээс 2-р байраар шалгаран гарна. 2 хожигдсон тамирчин хасагдана. Хэсэг дотор тамирчид хоорондоо түрүүлж 7 хожлоор 90 минут тоглоно.

2-р үе

1-р үеэс шалгарсан 16-н тамирчид сугалаагаар хэсэгт хуваарилагдана. Тоглолт бүрийн өмнө сугалаа сугалана. 2 хожигдсон тамирчин хасагдана. Түрүүлж 7 хожлоор цагийн хязгааргүй тоглоно.

Тэмцээнд оролцох бүх тамирчдын мөрдөх ерөнхий журам:

Тамирчид их спортын ёс зүйг чандлан баримталж бусад тамирчид, үзэгч, дэмжигч, шүүгчдийг хүндэтгэн тэмцээнд шударгаар өрсөлдөнө.

Тэмцээн холбооноос гаргасан хувиараар явагдах бөгөөд тамирчид тоглолтын хуваарьт заасан цагийн дагуу ирж тэмцээнд оролцоно.

Тоглох тамирчны нэрийг зарласнаас хойш 10 минут хүлээх бөгөөд ирээгүй тохиолдолд тухайн тоглолтын хожлыг эсрэг тамирчинд өгнө.

Тоглолтын турш хожсон тамирчин хагалалтыг гүйтэтгэнэ. Тамирчин ээлжит хагалалтаа гүйцэтгэхдээ алдаа гаргасан тохиолдолд эсрэг тамирчин хагалалтыг гүйцэтгэх эрхийг шийднэ.

Тамирчид тоглолтын дундуур хамтдаа 7 тоглолтын дараа завсарлага авах эрхтэй. Завсарлагааны хугацаа 5 минут байна. Хугацаа хоцорсон тамирчин 1 хожлоор торгуулна.

Маргаантай асуудлыг ерөнхий шүүгчид дараагийн цохилт хийхээс өмнө гаргах эрхтэй. Хэрэв дараагийн цохилт хийхээс өмнө гомдол гаргаагүй бол хэрэгсэхгүй тоглолтыг шууд үргэлжүүлнэ. Тоглолтын үеэр шүүгчтэй маргах, зүй бус үйлдэл гаргахыг хориглох ба ерөнхий шүүгч тэмцээнээс хөөх бүрэн эрхтэй.

Тэмцээний үеэр болон тэмцээнд оролцсон тамирчид тэмцээний шигшээ тоглолт дуустал  согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хатуу хориглоно. Хэрэглэсэн тохиолдолд тэмцээнээс хасч, цаашид МХПБХ-оос зохиогдох тэмцээнд оролцох эрхийг 2 жилээр хасна.

Тамирчдын хувцаслалт:

Бүх тамирчид хувцасны зааварчилгааг дагаж мөрдөнө.

Хар болон цагаан өнгийн сорочкан цамц, хантааз, брюкэн өмд, хар ботинка өмсөнө. Жинсэн өмд, спорт хувцас, пүүз, өөр өнгийн сорочкан цамц өмсөхийг хориглоно.

Хантаазны энгэрийн зүүн талд Төрийн далбаа, баруун талд Холбооны лого болон Ерөнхий ивээн тэтгэгчийн логог байрлуулна. Бусад газар клубын лого болон бусад ивээн тэтгэгчийн логог байрлуулахыг зөвшөөрнө.

Тэмцээний бүртгэл:

2006 оны 03-р сарын 10-ний өдрөөс хойш төрсөн хүүхдүүд оролцох эрхтэй бөгөөд тэмцээнд ирэхдээ төрсний гэрчилгээг авч ирнэ.

2026 оны 02-р сарын 25-ний өдрийн 18:00 цагт бүртгэл хаагдана.

Бүртгэл: www.heyball.mn

Бүртгэлийн хураамж: 60.000₮

(Жич: Бүртгүүлээд ямар нэгэн шалтгаанаар тэмцээнд орох боломжгүй болсон тохиолдолд хураамжийг буцаан олгохдоо 50% суутгаж олгоно)

Тэмцээний шагнал:  

Тавдугаар байр                250.000₮       Өргөмжлөл (4 тамирчин)

Гуравдугаар байр            500.000₮       Хүрэл медаль, Өргөмжлөл (2 тамирчин)

Дэд байр                            1.000.000₮       Мөнгөн медаль, Өргөмжлөл

Тэргүүн байр 1                  2.000.000₮       Улсын аварга цом, Алтан медаль, Өргөмжлөл

(Жич: Мөн тухайн тамирчдад олгогдох мөнгөн шагналаас 20% суутгагдах болно)

Нэр Овог
Адъяа Түвшинбаяр
Тэнгис Баярцэцэг
Цогтбаяр Мөнхжаргал
Дөлгөөнтамир Төмөрбаатар
Тулга Пүрэврагчаа
Очир-Эрдэнэ Түвшинжаргал
Мөнхбаяр Отгонбаяр
Армаан Ариунжаргал
Erhembileg Uranbileg
Азбилэг Түвшинбаатар
Эрхэмбаяр Болдбаатар
Хангай Содбаатар
Бат-Ундрал Ганбаатар
Итгэл Батсайхан
Ням-Очир Нацагдорж
Bilgvvntamir Ankhbayar
Tuguldur Sharawdorj
Энхмэнд Очир
Буяннэмэх Сүрмандах
Erdenesaihan Dawaasuren
Dulguun Ankhbayar
Тэмүүлэн Ганцолмон
Амартүвшин Оргилболд
Мөнх-Оргил Номин
Мөнх-Эрдэнэ Гантогтох
Амаржаргал Баттулга
Итгэл Орхон
Пүрэвбаатар Мөнгөнхундага
Агар Мөнхбаяр
Sainjargal Oyuntsetseg
Санчир Жаргалбат
Батбуян Бумцэнд
Эрмүүн Дашдэмбэрэл
Баттулга Батболд
Амарсанаа Отгонбаатар
Буянбат Ууганжаргал
Гарьд Батжаргал
Тэмүүлэн А
Тэнүүн Ганчимэг
Маргад-Эрдэнэ Оюунбат
Одбат Одхүү
Тайванжаргал Баясгалан
Одбаяр Дугаржав
Даваабямба Сүхболд
Бат-эрдэнэ Өлзийбаяр
Tugsjargal Eroolt
Мөнхбат Батболд
Ууганбат Батхүү
Отгонтөгс Бахатгүл
Мөнгөнзориг Бямбадорж
Баторгил Баттулга
Эрдэнэбулган Майцэцэг
Билгүүн Төмөрчөдөр
Даринчулуун Энхтайван
Batdelger Delgerhuu
Мөнхдөл Пунсалдулам
Хаянхярваа Гомбосүрэн
Amartuvshin Tsogt
Даваадэлгэр Батдэлгэр
Түвшинбаяр Охинцэцэг
Enhbayr Batbold
Бэлгүтэй Баасанжав
Bayrmagnai Munhzaya
Дэлгэрсайхан Лхагвадорж
Тэргэл Энхжаргал
Мөнххүслэн Гончигсүрэн
Дашдорж Уртнасан
Ууганбаяр Будхүү
Тэмүүлэн Ганбагана
Батбаясгалан Ганхуяг
Тэнүүн Алтангэрэл
Улсболд Эрхэмбаяр
Мөнгөн Тамир